|

Korean Air-ын захирал 15 жилийн ял авч болзошгүй

bayaraa 2015/01/09 2622 216

Korean Air-ын захирал 15 жилийн ял авч болзошгүй  Өмнөд Солонгосын "Korean Air” компанийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг Хитер Чо албан тушаалаасаа огцорсон билээ. Түүний огцрох болсон шалтгаан нь тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотоос Солонгосын Инчоныг зорьсон нислэгээр үйлчлүүлсэн ба тухайн үед Хитер Чо онгоцны үйлчлэгчээс самар авчрахыг хүсэхэд ажилтан ууттай самар авчирч өгчээ.

 

Харин Хитер Чо самрыг уутнаас нь гаргах ёстой байсан хэмээн уурлаж бухимдан улмаар үйлчилгээний ажилтныг онгоцноос буулгахыг шаардаж Инчоны онгоцыг 20 минут саатуулсан ба онгоц Сөүлд 11 минутаар хоцорч буусан аж. Харин түүний уг үйлдлийн цахим сүлжээгээр их шүүмжилсэн бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхийг шаардсан учир түүнийг ийнхүү албан тушаалаас нь чөлөөлсөн юм.


Тэгвэл Хитер Чо нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж, хууль дүрэм зөрчсөн дөрвөн шалтгаанаар 15 жилийн хорих ял төлөвлөж байгаа ажээ. Хууль зөрчсөн дөрвөн шалтгаан нь нислэгийн багийнханд хүч хэрэглэсэн, мөрдлөгт саад хийх гэж оролдсон, үйлчлэгчийг онгоцноос буулгахад хүргэсэн гэх гурван шалтгаанд таван жилийн ял харин хамгийн ноцтой нь онгоцыг нислэгийн замаас гаргасан хэрэг бөгөөд үүнд 10 жил оноох гэнэ.

Эх сурвалж: new.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top