|

Малайзд халдлагад өртсөн Монгол эмэгтэй ухаангүй байна

munkhod 2015/06/22 751 0

Малайзд халдлагад өртсөн Монгол эмэгтэй ухаангүй байна

 

Өнгөрсөн долоо хоногт Малайз улсад манай улсын иргэн 26 настай Номин-Эрдэнэ гэгч эмэгтэй цээж мөрөндөө 5 удаа буудуулсан ноцтой хэрэг гарсан. Номин-Эрдэнэ гэх бүсгүйн биеийн байдал өнөөдөр хэр байгаа талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн байна. 

Хэрэг гарсан Петалинг Жаяа дүүргийн цагдаагийн газрын даргын мэдээлснээр Номин-Эрдэнэийн бие тааруу байгаа бөгөөд Номин-Эрдэнэ хагас ухаантай байгаа талаар эмч нар нь хэлж буй талаар ч тэрээр өгүүлсэн байна. 

 
Харин Номин-Эрдэнэ болон түүнтэй хамт явсан 35 настай бизнесмэн Датук нар уруу гал нээсэн этгээдүүд болох найман иргэнийг хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Гэмт этгээдүүд юуны учир гал нээсэн, болоод хэргийн шалтгааныг тогтоох ажиллагаа одоо явагдаж байгаа ба хэргийн мөрдөн байцаалт удаашралтай байгаа талаар цагдаагийн байгууллагаас өгүүлжээ. 
Учир нь гал нээсэн этгээдүүдийн өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрчилдөж байгаа аж. 

Хэргийн тухайд: Энэ сарын 15-ны өдөр н.Номин-Эрдэнэ, Датук нар Toyota Land Cruiser машин дотор байхад нь буутай хоёр этгээд мотоцикль дээрээс гал нээснээр эмэгтэйн цээжинд 5 удаа оносон юм. Датукийн өгсөн мэдүүлгийн үндэслэн анхны дүгнэлтээр Датукаас өшөө авах зорилготой зэвсэг бүхий этгнээдүүдийн суманд Монгол Улсын иргэн Номин-Эрдэнэ өртсөн гэж үзээд байгаа юм. хэрэг гарах үед Датук нь шархдалгүй өнгөрсөн байдаг. Мөн тэрээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан байдаг. Харин Монгол Улсыэн иргэн Номин-Эрдэнийн тухайд Датук гэх эртэй нэг жилийн өмнө чатаар танилцан очиж хамт амьдарч байсан нь ил болоод байгаа билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top