“Хөдөлмөрийн зах зээлд бидний оролцоо” уулзалт, зөвлөгөөн болов
Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс өчигдөр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон иргэдийн дунд "Хөдөлмөрийн зах зээлд бидний оролцоо” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав.
Тус уулзалт зөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Ганхуяг нарын зочид оролцлоо.