|

Ц.Баасандорж: АТГ дарамталж Л.Гансүхийн хэргийг зохиомлоор үүсгэсэн

namuunaa 2015/09/03 829 3

Ц.Баасандорж: АТГ дарамталж Л.Гансүхийн хэргийг зохиомлоор үүсгэсэн

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг дахин цагдан хорилоо. Түүний шүүх хурал өнөөдөр болох байсан ч нэг шинжээч, хоёр гэрч ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Ингэхдээ дараагийн шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр товлосон билээ. Ингээд шүүхийн шийдвэрийн талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн байр суурийг сонслоо.

-Шүүх хурлыг хойшлуулчихлаа. Дараагийн шүүх хурлыг цагдан хорих ангид товлолоо?

-Хэргийн хамгийн гол гэрч болох н.Ичинхорлоо шүүх хуралд ирсэнгүй. Мөн Багануур компанийн захирал н.Отгонбаяр ирээгүй.

-н.Отгонбаяр энэ хэрэгт ямар оролцоотой юм бэ?

-н.Отгонбаяр бол энэ хэргийн хамгийн чухал гэрч. Энэ хүн өөрөө нүүрсийг 27500 мянган төгрөгөөр зарах гэрээ хийчихээд дараа нь Л.Гансүхэд дарамтлуулсан гэж худал мэдүүлэг өгөөд байгаа. Энэ хоёр гэрчийг байлцуулая гэж бид үзсэн. Шүүх ч энэ хоёр гэрчийг удаа дараа оролцох ёстой гэдгээ хэлсэн ч хуралдаандаа авчраагүй байна. Зориуд санаатай авчраагүй гэж би үзэж байна.

-Ямар учраас?

- Н.Ичинхорлоо, н.Отгонбаяр нар энэ хэргийг АТГ-т дарамтуулж, энэ хэргийг зохиомлоор үүсгэсэн гэж шүүх хуралдаанд хэлэх учраас зориудаар авчраагүй байна. -Дараагийн шүүх хурлыг цагдан хорих ангид товлосон нь ямар учиртай юм бэ? -Хамгийн харамсалтай зүйл наадах чинь. Шүүх хурлыг шүүхэд хийх ёстой болохоос шоронд хийх ёсгүй. Шоронд хийж байгаа нь аюул. Энэ асуудлаар би ШЕЗ-д гомдол гаргана. МУ-ын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиараа шүүх хурлыг шүүхэд л хийх ёстой. Гуравхан шүүгчийн асуудлаас болж шүүхийн нэр хүнд унаж байгаад харамсч байна.

-Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах уу?

-Татгалзана. Нэн ялангуяа Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилаж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top