|

“Монгол газар” компанийн шүүх хурал хойшлов

bayaraa 2015/02/12 1297 0

“Монгол газар” компанийн шүүх хурал хойшлов

 

 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард "Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, дампуурлын гэх хэрэг үүсгэсэн юм. Тус компанийг татан буулгах эсвэл хөрөнгөжүүлэх эсэх асуудлыг шүүх анхан шатны хурал өнөөдөр болсон ч хоёрдугаар сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.

Энэ талаар тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргалаас тодрууллаа.

-Шүүх хурал ямар шалтгаанаар хойшлов?

-Өнөөдрийн хуралдаанаар "Монгол газар” компанийг татан буулгах эсвэл буцаан хөрөнгөжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх байлаа. Шүүх хуралд "Монгол газар” компанийн төлөөлөл ирэх боломжгүй болсон тул хугацааг түр хойшлуулсан. Тус компанийн дампуурлыг зарласнаас хойш 21 хоногийн дотор шүүхээс нэхэмжлэгчдийн хохирлыг бүртгэж авах учиртай. Өнөөдөр 15 дахь хоног нь. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчдийн хохирлыг бүртгэх өдөр хараахан дуусгавар болоогүй байгаа тул энэ сарын 17-нд дахин хурал зарлаад байна.

-Нэхэмжлэгчид нийт хэдэн төгрөгийн хохирол мэдүүлсэн бэ?

-Сүүлд 480 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн байсан. Гэхдээ нэхэмжилж буй мөнгө нэмэгдсээр байгаа. Японы "Иточу корпораци” л гэхэд 179 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжилсэн.

-Дараагийн хуралд захирал Ц.Мянганбаяр оролцох болов уу?

-Компанийн төлөөлөл, хуулийн зөвлөх оролцох байх.

эх сурвалж:Монцамэ.мн


Санал болгох

Сэтгэгдэл

top