|

Жо Байдены өршөөл үзүүлсэн явдлыг буруутгажээ

zulaa 2024/12/07 68 0

Калифорнийн холбооны шүүхээс Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байдены эрүүгийн хэргийг дуусгавар болгосон байдаг. Гэсэн хэдий ч тансаг хувцас, дагалдан яваа хүмүүстээ. их хэмжээний  мөнгө зарцуулж, татвараас зайлсхийсэн Хантерын үйлдлийг үргэлж хаацайлж болохгүй гэж шүүхийн бүрэлдэхүүн шүүмжилж буй.
Үүний адил АНУ-ын дүүргийн шүүгч Марк Скарси "Ерөнхийлөгч өршөөл үзүүлэх өргөн эрх мэдэлтэй боловч Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид түүхийг өөрчилж бичих эрх хаана ч байхгүй" гэж дургүйцлээ илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Байден хүүгээ хар тамхинд донтсон, улс төрийн зорилгоор  үүдэн прокурорууд дарамт шахалт үзүүлсэн гэж үзэн, 2014 оноос өнөөг хүртэл үйлдсэн холбооны гэмт хэрэгт нь "бүрэн бөгөөд болзолгүй" өршөөл үзүүлэх тухайгаа мэдэгдсэн байдаг. Энэ талаараа Байден хэлэхдээ“ Хантерыг эвдэх гэсэн хүмүүсээс болж өршөөл үзүүлж байна” гэсэн байдаг. Үүнийг шүүгч Скарски буруутгаж “ Хантер мансуурснаас болж татвар төлөөгүй гэх түүхэнд итгэхгүй байна. Баримт бичгээс харахад тэрбээр мансуураагүй өдрүүддээ ч татвараас зайлсхийсэн. Ерөнхийлөгч үүнийг нуун дарагдуулж, олон нийтэд өрөвдөлтэй түүх зохиож өгч байна” гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top