|

Орхон шилдэг аймгаар шалгарлаа

zulaa 2024/09/26 245 0

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2023 оны ажил,  нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ  Монгол Улсын шилдэг аймгаар шалгарлаа.
Ингэснээр Орхон аймаг, Эрдэнэт хот 2021 оноос хойш гурван жил дараалан үйл ажиллагаагаар улсдаа тэргүүлж Монгол Улсын шилдэг аймгаар шалгарч байна.
Тус аймгийн удирдлагууд  энэхүү шагналыг   Орхон аймаг, Эрдэнэт хотын 100 мянга гаруй  иргэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүтэй татвар төлөгч 8000 гаруй аж ахуйн нэгж байгууллага,  4000 гаруй төрийн албан хаагчдын шагнал гэдгийг онцлов.
Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар жил бүр  “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 21  аймгийн  ажлыг дүгнэж байр  эзлүүлдэг.
Орхон аймаг 2002 оноос хойш 13 дахь удаа үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлсэн амжилтыг үзүүлжээ.
Мэдээллийн төв

Санал болгох

Сэтгэгдэл

top