|

Орхон аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ дахин тэргүүллээ

nomun 2021/03/16 256 0

Орхон аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ дахин тэргүүллээ

"Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаа”-ны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын 2020 оны тайланг танилцууллаа.

Орхон аймаг өрсөлдөх чадвараараа дахин тэргүүлж, эдийн засгийн үзүүлэлтээр 21 аймгаас гуравт эрэмбэлэгдсэн байна. Эдийн засгийн чадамж, үр ашиг, засаглал, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлдэг бөгөөд Орхон аймагт "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Ачит Ихт”, "Эрдмин” зэрэг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж орон нутагт төдийгүй улсын төсөвт багагүй төсөв төвлөрүүлдэг юм. Өнгөрсөн онд Орхон аймаг 29 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top