|

ХЭҮК: Орхон аймагт зохиогдсон уралдааны үеэр 14 хүүхэд унасан ч бэртэл аваагүй тул ар гэрт нь хүлээлгэн өгсөн

zulaa 2024/08/01 481 0

Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа Хангай бүсийн морин уралдаанд ХЭҮК хяналт тавин ажиллаж байна.
2024 оны 07 сарын 31-ний өдөр зохион байгуулагдаж буй тус уралдаанд одоогийн байдлаар 2 насны хурдан морь уралдсан бөгөөд 14 хүүхэд уралдааны үеэр унасан. Мориноос унасан уралдаанч хүүхдүүдэд эмнэлгийн түргэн тусламжийн баг үзлэг оношлогоо хийсэн бөгөөд ямар нэг гэмтэл бэртэл аваагүй учир ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна.
Тус уралдааны үеэр ХЭҮК-ын Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн 3 албан хаагч хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баяр наадмыг зохион байгуулах комисс болон төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж бөгөөд түргэн тусламжийн 2 машин, 8 эмч, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Орхон аймаг дахь 8 албан хаагч, Орхон аймгийн Цагдаагийн, Онцгой байдлын алба бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн хурдан морины уралдаан түр завсарласан байсан бөгөөд бороо зогсож, хөрсний ус шингэсэн тул уралдааныг үргэлжүүлэх шийдвэрлэхийг Баяр наадмыг зохион байгуулах комисс гаргасан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top