Орхон аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд болно. Мөн Засгийн газрын тогтоолоор хурдан морины Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөлд, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгийд, Зүүн бүсийн уралдааныг Дорнодод, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.