Ирэх сард Хүний нөөцийн сайжруулсан
програм "Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдын хэрэглээнд нэвтэрнэ. Холбоо,
мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн инженерүүд хүний нөөцийн
мэдээллийн системийн менежментийг боловсронгуй болгох, мэдээллийн санг
өргөжүүлэх, ашиглах, хянах, механик ажилбаруудыг хөнгөвчлөх, эдгээртэй
холбоотой зардлыг бууруулах зорилгоор хүний нөөцийн сайжруулсан програм
хангамжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү програм хэрэглээнд нэвтэрснээр
ажилтан өөрийн табелийн дугаарыг компанийн Ерөнхий захиргааны 1, 2-р байр,
"Уурхайчин” соёлын ордон болон үйлдвэрийн бүс дотор аль ойрхон буй терминал
машинд оруулж хүссэн мэдээллээ харах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл цалин
болон хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сантай болох давуу талтай. Цаашид
ажиллагчдад өөрийн хувийн мэдээллийг вэб сайт, гар утас бусад төхөөрөмжөөр авах
боломжийг хангахын төлөө ажиллана гэж Холбоо, мэдээллийн технологи ба
автоматжуулал-тын цехийн өгөгдлийн сангийн зохион байгуулагч П.Дагва
ярив.