|

БНСУ хүүхэд өсгөхөд хамгийн өртөг өндөртэй улсаар тодорчээ

zulaa 2023/05/08 248 0

БНСУ хүүхэд өсгөхөд хамгийн өртөг өндөртэй улсаар тодорчээ

 

Солонгос бол хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд  хамгийн өндөр өртөгтэй орноор тодорсон талаар саяхан хийсэн судалгаагаар батлагджээ . Бээжинд төвтэй ЮУа хүн амын судалгааны хүрээлэнгийн хийсэн сүүлийн судалгаагаар БНСУ-д хүүхдээ төрснөөс 18 нас хүртэл өсгөх зардлаар дэлхийд тэргүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнээс 7.79 дахин их байгааг харуулжээ. Харин хоёрдугаарт Хятад улс ордог бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ээс 6.9 дахин их зардал гардаг байна. Хятадад хүүхдээ 18 нас хүртэл нь өсгөхөд 75 мянга гаруй ам.доллар, их дээд сургуульд сургахад 22 мянга гаруй ам.доллар зарцуулж байгаа нь Герман, Австрали, Франц зэрэг орнуудын зардлаас хоёр дахин их байгаа аж. Хүмүүсийн хүүхэдтэй болох хүсэлд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг нь хүүхэд өсгөхөд өндөр өртөгтэйг тайланд онцолсон байна. БНСУ-ын төрөлт өнгөрсөн онд хамгийн доод түвшинд хүрч, нэг эмэгтэйд дунджаар ердөө 0,78 хүүхэд ногдож байгаа нь 2021 онд 0,81 байсан өмнөх рекордоос бүр ч буурсан үзүүлэлттэй байгаа бол Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол асуудлыг шийдвэрлэхийн тулд "зоригтой арга хэмжээ" авахыг уриалсан байна. Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн харилцааны хүрээлэнгээс (KIHASA) 2020 онд хийсэн дотоодын судалгаагаар хүүхэд асрах зардал өндөр байгаа нь Солонгост төрөлт буурах нэг шалтгаан болж байгааг тогтоожээ. Тус хүрээлэн 2000 солонгос насанд хүрэгчдийн судалгаанд хамрагдсан бөгөөд гэрлэсэн болон гэрлээгүй хүмүүс хүүхэд төрүүлэхгүй байх гол шалтгаан нь "эдийн засгийн тогтворгүй байдал", "хүүхэд өсгөх өндөр өртөг"-ийг сонгосон байна. YuWa тайланд хүн амын хямралыг үндэсний хэмжээнд шийдвэрлэх засгийн газрын хэд хэдэн бодлогыг санал болгож байна, үүнд бэлэн мөнгө олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, орон сууц худалдан авахад татаас олгох багтаж байна.

https://www.koreatimes.co.kr/www/nation/2023/05/281_350152.html

Санал болгох

Сэтгэгдэл

top