|

Ван Вэньбинь: Мөрдөн байцаалт үнэн бол Америк тайлбар өгөх ёстой

khulan 2023/02/15 297 0

ОХУ-аас Балтийн тэнгисээр дамжуулан Европ руу тээвэрлэдэг байгалийн хийн "Хойд урсгал" шугамыг дэлбэлж гэмтээсэн яриа гараад удаагүй байна. Энэ сарын 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч  Ван Вэньбинь мэдэгдэхдээ “"Хойд урсгал" байгалийн хийн шугам нь үндэстэн дамнасан томоохон дэд бүтэц. Үүнийг зориуд дэлбэлсэн бол дэлхийн эрчим хүчний зах зээл, дэлхийн экологийн орчинд томоохон сөрөг нөлөө учруулна. Америкын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэрт төлөөлөгч Сеймур Хершийн мэдээлэл баттай бол Америк хариуцлага хүлээх ёстой бөгөөд дэлхий нийтэд тайлбар өгөх ёстой” гэжээ. 

Мөн тэрээр “Эрх чөлөө, мэргэжлийн, шударга ёсыг даган мөрддөг гэж зарладаг барууны гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар яагаад чимээгүй сууна вэ. Энэ бол анхны тохиолдол биш юм” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top