|

Хятадын үйлдвэрлэлийн салбарын эрэлт суларлаа

namuunaa 2015/08/10 966 0

БНХАУ-ын үйлдвэрийн үнийн индекс долдугаар сард 5.4 хувиар буурснаар 2009 оноос хойших доод түвшинрүүгээ уналаа. Үйлдвэрийн үнийн уналт нь Хятадын үйлдвэрлэлийн салбарын дотоод болон гадаадын зах зээл дэх эрэлт суларсныг илтгэж байгаа.

Тухайлбал өнгөрсөн сард Европын холбоонд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ огцом унаснаар тус улсын экспорт 8.3 хувиар буурсан юм.

Хятадын бодлого тодорхойлогчид энэхүү уналтыг зогсоож, эдийн засгийн өсөлтөө 7 хувьд хэвээр хадгалахыг гол зорилтоо болгосноор арваннэгдүгээр сараас хойш бодлогын хүүгээ дөрвөн ч удаа бууруулаад байна. Сингапурын "Commerzbank”-ний шинжээч хэлэхдээ "Энэ оны гол зорилго бол өсөлтийн хурдыг хадгалах. Тиймээс эрэлтийг дэмжих бодлого баримталсаар байх болно. Гэхдээ ямар ч арга хэмжээ авсан экспортын өсөлтийг өнгөрсөн жилүүдийн түвшинд өсгөх боломжгүй" гэсэн юм.

Мөн үүнтэй зэрэгцэн долдугаар сард хүнсний бүтээгдэхүүнийг хасч тооцсон инфляцийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар буурсан байгаа. "Bloomberg”-ийн шинжээчдийн дүгнэлтээс харахад таваарын ханшийн уналт, салбарын нийлүүлэлтийн илүүдлийн улмаас хүнсний бус бүтээгдэхүүний инфляци суларсан. Түүнчлэн үнийн доогуур түвшин зээлийн бодит зардлыг өсгөх, компанийн хөрөнгө оруулалтыг бууруулах, цаашлаад иргэдийг хэрэглээг бууруулах эрсдэлтэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top