Хөгшчүүдийн
хамгийн их айдаг юмны нэг нь бэлгийн чадавхигүй болж, их секс баяртай
гэж хэлэх явдал. Сексийн оргил идэвхжил яалтгүй хориод насанд тохиодог.
Гэхдээ судалгаанаас харахад хүслийн гал 50-55 нас хүртэл бараг
өөрчлөгддөггүй байна. Дараагийн 15-20 жилд "мэргэжлийн” түвшнээс
"сонирхогчийн”-ход алгуур шилжинэ (хэрвээ спортоор хичээллэдэг бол үүн
дээр 5 нас нэм). Эмч нар 65-74 настай эрүүл хүмүүсийн ойролцоогоор 30
хувь нь 7 хоногт ядаж нэг удаа сексийн таашаал эдэлж чаддаг гэж нотлож
байна. Асуулгад тулгуурлан эрдэмтэд бэлгийн идэвхтэй байдал хийгээд
амьдралын сэтгэл ханамжийн график бүтээжээ. Тэгтэл муруй шугамнууд 55-60
насны хоорондох G цэг дээр огтлолцсон байна. Өөрөөр хэлбэл хүн энэ
үедээ сексийн хамгийн их сэтгэл ханамжтай байдаг гэсэн үг.

© 2016-2018 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч Aureola


