|

Пикассогийн бүтээлийг нууцаар хил давуулах гэж байжээ

namuunaa 2015/08/05 865 0

Алдарт зураач Пабло Пикассогийн 27 сая ам.долларын үнэ бүхий зургийг Францын гаалийн албаныхан хил дээрээс хурааж авсан тухай өчигдөр мэдээллээ. Испанийн соёлын өвд бүртгэгдсэн "Залуу эмэгтэйн тэргүүн” нэртэй урлагийн бүтээлийг Франц улсаас гаргах зөвшөөрөлгүй байжээ.

 

Корсик арал дахь Францын гаалийн дэд дарга Винсент Гуйварк телевизэд "Зургийг сайтар баглаж, усан онгоцонд ачин, хил давуулахад бэлэн болгосон байсан” гэж ярьжээ. Тус зургийг Испанийн банкны эзэн Жэйм Ботин эзэмшиж байсан бөгөөд тэрээр 2012 оноос хойш зургийг гадаад улсад гаргах зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан гэнэ.

 

Баасан гаригт Корсик арал дахь гаалийн ажилтнууд тус бүтээлийг хурааж авсан бөгөөд түүнийг Швейцарь улс руу шилжүүлэх гэж байжээ. Алдарт зураач Пикассо нь  энэхүү "Залуу эмэгтэйн тэргүүн” нэртэй тосон будгийн зургаа 1906 онд зурж дуусгажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top