|

С.Баярцогт: Мушгин гуйвуулж байна

namuunaa 2015/06/29 2009 215

Дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын "Чингис хаан” уран бүтээлийг Англи улсаас авчирч байгаа юм. Дэлхийд ганцхан энэхүү хосгүй бүтээлийг Монголд байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэж эхэлсэн. Гэвч цахим ертөнцөд дээрх баримлыг хаана байршуулах талаар маргаан өрнөөд байгаа юм. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос тодрууллаа.


-”Чингис хаан” бүтээлийг Сүхбаатарын хөшөө байрлаж байгаа газар байршуулах юм уу, Ийм мэдээлэл тархаад байна.

-Энэ тухай маш тодорхой хэлсэн, Англиас авчирсан Чингисийн хөшөөг төв талбайд байрлуулахгүй. Нэг талбай дээр юу гэж Чингисийн хоёр хөшөө байрлуулах юм. Ямар сонирхлоор ингэж гуйвуулж мэдээ цацаад байгааг ойлгохгүй байна.

Бидний зүгээс Англиас авчирсан Чингис хааны хөшөөг Улаанбаатар хотынхоо хамгийн их хүн цугладаг, очдог газарт байрлуулж нийслэлийн сайхан газруудын нэг болгож хөгжүүлнэ гэдэг судалгааг хийж байна.

Хамгийн магадлалтай талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.

Харамсалтай нь, маш ойлгомжтой тайлбарлаж хэлээд байхад зориудаар мушгин гуйвуулж, Монголын төрийн түүхэнд гавьяа байгуулсан хүмүүсийг алдаршуулдаг, хүндэтгэдэг юман дээр зөрчил үүсгэх ямар хэрэгтэй юм бэ. Шаардлагагүй л гэж хэлэх байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top