|

Аймгийн Засаг дарга С.Батжаргал "Мэдээлэл шуурхай удирдлагын төв"-д ажиллалаа

nomun 2022/02/16 280 0

 

Аймгийн Засаг дарга С.Батжаргал "Мэдээлэл шуурхай удирдлагын төв"-д ажиллалаа

 

Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч М.Түмэнжаргалнар "Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д ажиллалаа. Тус төв нь аймгийн хэмжээнд буй бүх камерыг нэгдсэн удирдлагаар хянахын зэрэгцээ Цагдаагийн газартай хамтран нийтийн тээврийн үйлчилгээ, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг давхар хянаж ажилладаг юм.

Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг сааруулах зорилгоор ачаалал ихтэй уулзваруудыг өргөтгөнө. Ингэхдээ авто замын хурд сааруулагч, гэрлэн дохио, явган хүний гарц, гэрэлтүүлгийг стандартад нийцсэн, шинэ, шинэлэг технологи ашиглахаар судалж байна. Мөн сургуулийн бүсийн ойр орчимд явган зорчигч, авто зогсоол, дугуйн зогсоол, анхааруулах тэмдэг, хурд сааруулагч зэргийг төлөвлөж байгаа тул сургууль орчмын бүсийг стандартад нийцүүлэх шаардлагатай”гэлээ.

 

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн харъяанд нийт 280 гаруй камер бүртгэлтэй байдаг бөгөөд үнийн дүн нь 3 орчим тэрбум төгрөг юм. Өнгөрсөн онд л гэхэд, аймгийн хэмжээнд 1.6 тэрбум төгрөгөөр камержуулалтаа нэмсэн байна.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top