|

“Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөр хэрэгжүүлнэ

nomun 2022/02/14 97 0

 

 

“Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөр хэрэгжүүлнэ

 

Орхон аймаг" Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр нь хог хаягдлыг бууруулахтай холбоотой олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ахуйн хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулахад чиглэнэ. Мөн хог хаягдлыг сэргээн ашиглах, тээвэр ложистикийн менежментийн тогтолцоог сайжруулж, дэд бүтэц, санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Цаашид хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, ачилтын хугацааг ойртуулах, хог боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыгхийх ажээ. Ташрамд дурдахад, Эрдэнэт хотод өдөрт дунджаар 22 машин 840 м3 хог хаягдлыг тээвэрлэн хогийн нэгдсэн цэгт төвлөрүүлж, дарж устгадаг байна. Энэ нь жилд 127 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал гардаг гэсэн үг юм.

 

Санал болгох

Сэтгэгдэл

top