Орхон аймагт 100-гаас дээш насны дөрөв, 90-ээс дээш насны 95 ахмад байна. 107 настай Э.Лхамсүрэн, 102 настай С.Бүжинлхам, 101 настай О.Бадам, 100 настай Ж.Бавлаа нарт УИХ-ын гишүүн Д.Батлут хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардуулсан юм. Мөн 90-ээс дээш насны 90 гаруй ахмадад гарын бэлэг гардуулж эрүүл энхийг хүсэн ерөөлөө.
Орхон аймаг 60-аас дээш насны 8000 гаруй ахмадтай. Эдгээр ахмадад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид хүндэтгэл илэрхийлж мөн гарын бэлэг гардуулсан юм.