|

Ахмадуудын эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд чиглэсэн “Ач санах” дэд хөтөлбөрийг баталлаа

nomun 2021/06/30 448 0

 

Ахмадуудын эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд чиглэсэн “Ач санах” дэд хөтөлбөрийг баталлаа

 

Аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар ахмад настны "Ач санах” дэд хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр 2021-2024 он хүртэл хэрэгжих юм.

Орхон аймагт 10735 ахмад настан байгаагийн 44.3 хувь нь эрэгтэй, 55.7 хувь нь эмэгтэй байна. Нийт хүн амын 13.2 хувийг 55-аас дээш насны ахмадууд эзэлж байна. Орхон аймгийн дундаж наслалт 72.1 байгаа нь 2010 онтой харьцуулахад 4.1 жилээр хойшилсон үзүүлэлтэй гарчээ. Ганц бие ахмад 2019 онд 1189 байсан бол 2020 онд 1306 болж өсжээ.

БОЭТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн 40-өөс дээш хувь нь ахмад настан байна. Иймд ахмадуудын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээг нэмэгдүүлж, чанаржуулах зорилгоор аймгийн ИТХ-ын төлөөлөгчид "Ач санах” дэд хөтөлбөрийг баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг Нийгмийн халамжийн болон даатгалын санд улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө болон орон нутгийн санхүүжилтээс гаргана.

 

Ташрамд дурдахад, Орхон аймаг 2016 оноос "Хөгжилд хөтлөх” 18 дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн бөгөөд үүний нэг нь "Ач санах” дэд хөтөлбөр юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top