|

Цэргийн бүртгэлээ гар утас, комьпютер ашиглан хийх боломж нээгджээ

nomun 2022/01/04 367 0

Цэргийн бүртгэлээ гар утас, комьпютер ашиглан хийх боломж нээгджээ


Жил бүр нэгдүгээр сард явагддаг цэргийн бүртгэлийг энэ жилээс "Төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг e-Mongolia платформоор явуулах боломжтой болсон талаар өнөөдөр Батлан хамгаалахын яам, Нийслэлийн Цргийн штабаас мэдээллээ.
Батлан хамгаалах яамны эх сурвалж "Цэргийн бүртгэлийг улс орон даяар цахимаар явуулах боломжийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч, өнөөдөр нээж байгаа юм. Ингэснээр өмнө нь биечлэн очиж бүртгүүлдэг байсан бол одоо гар утас, компьютероо ашиглаад хаанаас ч бүртгүүлэх боломжтой болоод байна. Батлан хамгаалах яам цаашид төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах гэх мэтчилэн боломжит үйлчилгээг e-Mongolia-д оруулна” гэсэн бол
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт "Энэ оны нэгдүгээр сар дуусталх хугацаанд цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдана. Бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой. Ингэхдээ e-Mongolia*г ашиглан бүртгүүлнэ. Хэрэв интернэтгүй орчин байгаа бол нийслэлийн Үйлчилгээний зургаан цэгт, 18 нас хүрч буй иргэн бол хороон дээрээ очиж бүртгэлээ хийлгэн, Цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэнэ” хэмээн мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top