|

Ажилтныхаа талаарх дүгнэлтээ байнга өөрчлөх нь хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлдөг

nomun 2021/11/04 33 0

 

Ажилтныхаа талаарх дүгнэлтээ байнга өөрчлөх нь хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлдөг

 

Ажилтан авахдаа хэт өндөр шаардлага тавихаас зайлсхийж зан төлөв, оюуны чадварын онцлогийг нь харгалзан үзэх нь хамгийн чухал гэж"Орчин үеийн удирдлагын арга барил”сургалтын үеэр профессор Г.Тэгшбүрэн хэллээ.

"Хүний нөөцийн судалгааны хүрээлэн”-гийн захирал тэрээрудирдлагын арга барил, хүний нөөцийн чиг үүрэг, зөв ажилтныг хэрхэн сонгох, ажилтныг удирдахдаа болон сонгоход гаргадаг нийтлэг алдааны талаар төрийн байгууллагын удирдлагуудад зөвлөлөө.

Аймгийн ЗДТГ-аас санаачилсан "Соёлыг түгээе” аяны хүрээнд зохион байгуулсан тус сургалтад төрийн 20 гаруй байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнууд хамрагдсан юм.

Байгууллагын дарга нар ажилтан авахдаа, ажил үүргийн хуваарийг нь эхнээс нь зөв оновчтой хэлдэггүй, тухайн ажилтныхаа талаарх дүгнэлт нь байнга өөрчлөгддөг, гүйцэтгэлийн үнэлгээнд нь бодит үнэлгээ өгч чаддаггүй зэрэг нийтлэг алдааг хэлж, түүнээс сэргийлэхийн тулд удирдлага бүр хүний нөөцийн мэдлэгтэй байх хэрэгтэйг онцоллоо.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top