|

Барилга хот байгуулалтын сайд Орхон аймагт ажиллаж байна

nomun 2021/09/16 311 0

 

 

Барилга хот байгуулалтын сайд Орхон аймагт ажиллаж байна

 

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын баг Орхон аймагт ажиллаж байна. Аймгийн Засаг дарга С.Батжаргал Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг танилцуулсан юм. Тухайлбал, залуу гэр бүлийг дэмжих "Залуус хороолол" төслийг хэрэгжүүлж, нийт 962 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж буйгаа хэллээ. Уг орон сууцны үнэ нь зах зээлийн ханшаас 20-30 хувиар хямд гэлээ. Үүний эхлэл болгож гэр хорооллын "Уртын гол” багт 260 айлын орон сууц барих гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байгааг онцолсон юм. Цаашид Говил, Их-Залуу, Эрдэнэ багт орон сууц барина.

Уг уулзалтын үеэр БХБ-ын сайд  Эрдэнэт хотыг Хангайн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хугацаа 2020 онд дууссан тул шинээр боловсруулж батлуулах зураг, төслийн ажилд шаардлагатай 720 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн юм.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top