|

Кадаффигийн хүүд цаазын ял оноов

namuunaa 2015/07/29 699 0
 
Ливийн удирдагч асан Муаммар Кадаффигийн хүү Сайф Ал-Ислам Кадаффиг өнгөрсөн 2011 онд Ливийн Обари тосгоноос баривчилсан билээ.  Тус улсын шүүх Кадаффигийн хүүг Арабын хувьсгалын үеэр хүмүүсийг олноор хөнөөх шийдвэр гаргаж, иргэдэд хүч хэрэглэсэн хэмээн буруутгасан билээ. Триполи хотноо өчигдөр Сайф Ал-Ислам Кадаффигийн шүүх хурал болсон тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Шүүхээс Сайф болон түүний хамсаатан гэгдэх найман хүнд цаазаар авах ял оноожээ. Шүүх хурал нээлттэй болсон ч аюулгүй байдлын үүднээс Сайф өөр газраас онлайнаар мэдүүлэг өгчээ.
 

Тэрбээр 2011 оны хувьсгалыг дарахад хүч хэрэглээгүй хэмээн мэдэгдэж, шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлжээ. Цаазаар авахуулах хүмүүсийн дунд Кадаффигийн дэглэмийн үед Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Абдулла аль Сениссу багтсан байна. Прокурор Луис Морено Окампо "AFP”агентлагт "Би болон Ливийн ард түмэн шүүхийн шийдвэртэй санал нэгдэж байна. Ганцхан хүний эрх мэдлийн төлөө олон хүн хөөрхийлөлтэйгээр амиа алдсан” гэж ярьжээ. Сайф болон түүний хамсаатнууд 60 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм.

 

Эх сурвалж: Everyday.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top