|

Булган аймгаас Эрдэнэт хот руу орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

nomun 2021/03/22 353 0

 

 

Булган аймгаас Эрдэнэт хот руу орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

 

Аймгийн Засаг дарга С.Батжаргал Булган аймгаасЭрдэнэт хот рууорж ирэх хөдөлгөөнийг яаралтай зогсоох үүрэг өглөө.

Учир нь хойд бүсийн буюу зэргэлдээх аймгуудад коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдсээр байгаа юм. Тодруулбал, Булган аймгийн Могод суманд нэг, Архангай аймагт нэг иргэн халдвартай болох нь батлагдаж, Дархан-Уул аймагт шинжилгээ нь гараагүй байхдаа ирээд буцсан иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн Төв аймгийн Заамар сумын алтны уурхайд таван иргэнээс, Өвөрхангай аймгийн Хужирт амралт сувиллын газар үйлчлүүлээд явсан Увс аймгийн иргэдээс коронавирусний халдвар илэрчээ. ИймдБулган, Сэлэнгэ аймагт хяналтын пост нэмж ажиллуулах саналыг гаргалаа. Булган аймгийн Могод сумаас тухайн аймгийн Жаргалант багт морины үсэргээн дээр байсан иргэдийг гэрийн тусгаарлалтад долоо хоног байхыг мэдэгджээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top