|

Таеквондогийн шилдэг тамирчид Шанхай хотод болох “BUDA-TOP”-д оролцоно

mart 2019/12/20 772 0

Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит таеквондогийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Уг тэмцээнийг "Жаргалант таеквондогийн сургалтын төв" ТББ санаачилсан бөгөөд төвийн Хүндэт ерөнхийлөгчөөр ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва сонгогдсон юм.

Тэмцээнд Дархан-Уул, Булган, Орхон аймгийн 100 гаруй тамирчин ганцаарчилсан болон 3x3 багийн тулааны төрөлд хурд хүч, авахаалж самбаагаасорилоо.

Тэмцээний нийт дүнгээр "Жаргалант таеквондогийн сургалтын төв”-ийн баг тэргүүн байрт, Дархан-Уул аймгийн баг тамирчид хоёрдугаар байрт, Булган аймгийн баг тамирчидгуравдугаар байрт шалгарлаа. "Шилдэг тамирчин”-аар Жаргалант сумын тамирчинС.Анударь, З.Лут-Очир, Булган аймгийн тамирчин Б.Сумьяабазар, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Азжаргалнаршалгарчээ.

 

Угтэмцээн ирэх оны нэгдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотодболох"BUDA-TOP”таеквондогийн олон улсын тэмцээнд оролцох тамирчидыг сонгон шалгаруулж байгаагаараа онцлог юм.Иймд олон улсын тэмцээнд оролцох шилдэг 15 тамирчны зардлын 50 хувийг"Жаргалант таеквондогийн сургалтын төв”төлөхөөр болжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top