Коронавирусийн халдвар авсан байж магадгүй сэжигтэй тохиолдол өнөөдөр /2020.02.05/ Орхон аймагт бүртгэгджээ.
Тухайн иргэнийг аймгийн эмнэлэгт тусгаарлаад байна.
Энэ талаар Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Оюун-Эрдэнээс тодруулахад "Коронавирусийн сэжигтэй тохиолдол байж магадгүй байна. Энэ асуудалтай холбоотойгоор аймгийн Онцгой комисс 17:00 цагаас хуралдахаар боллоо. Хурлаар цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Тухайн иргэнээс эмнэлгийн байгууллага зохих шинжилгээг авч байгаа” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
https://news.zindaa.mn/335b?fbclid=IwAR2Cg6WE0O8LZrH5jgMaAYae-s-CCkp4qzvGalSvDDuTY4HR4CVWSG5glKo