|

Турбин цоолоод ус гоожуулаад 70 сая гэж үү?

munkhod 2015/07/24 1327 0

Турбин цоолж ус гоожуулаад 70 сая гэж үү?

Өдөртөө сүр жавхлантайгаар оргилох усан хөшиг бүхий Банпо гүүр шөнө нь хөгжмийн намуун аянд өнгө өнгийн гэрлээр цацран элдэв янзын хэлбэр дүрс үүсгэн гаднаас ирсэн зочдыг баясгана. Энэ бол өмнөд солонгосын Сөүл хот дахь Хан мөрний сүр жавхланг гийгүүлсэн Банпо гүүрний үзэгдэх байдал. Өмнөд Солонгосчууд Сөүл хотын хамгийн том мөрөнг гүүртэйгээ нийцүүлэн усан хөшгөөр холбосон нь энэ. Ингэхдээ яг л үлгэр домгийн мэт үзэсгэлэн төгс байдал, сүр жавхланг бий болгосон байна. Жуулчидийн хамгийн очих дуртай хийгээд тэдэнд хамгийн тааламжтай хэсэг бол энэ Хан мөрний Банпо гүүр болоод усан байгууламж юм. 

/Дүрс бичлэг, зургаас мэдээллийг сонирхоно уу/
Тэгвэл өчигдөрхөн Улаанбаатар хотод нээлтээ хийсэн арслантэй гүүр дэх Сэлбийн гүүрэн Банпо гүүр болоод усан байгууламжийн Монголчилсон хувилбарийн нээлт боллоо. Солонгосын гүүртэй дүйцүүлж хийнэ гэвэл гонжийн жоо. Гэхдээ энд 70 сая төгрөг зарлагадчихсаныг нь бодохоор дотор давчидмаар.  
 
 
 
 
 

Турбин цоолж ус гоожуулаад 70 сая гэж үү?
Мэдээж Хан мөрнийг Сэлбэ голтой харьцуулах юм биш. Сэлбэ гол Хан мөрний хажууд зүгээр л шалбааг. Зуны гурван сардаа хур бороогүйгээс үүдэн хэдэнтээ тасардаг. Хан мөрөнд жилд хэдэн мянгаар тоологдох хүн гүүрэн дээрээс амиа хорлодог бол Сэлбэ голд цэцрлэгийн хүүхэд ч живэх боломжгүй.
Гэтэл яагаад хөлийн шаахайг давахгүй устай Сэлбэ, Арслантай гүүр гэх нэртэй боловч муурын зулзага шиг хоёр барьмал нь аль хэдийнэ өнхөрч ойчсон соц нийгмийн гүүрэнд 70 сая төгрөг төсөвлөв? Энэ асуултын хариуг сошиал ертөнцөөр иргэд хайж байна. 
 
Турбин цоолж ус гоожуулаад 70 сая гэж үү?
Арслантай гүүрний усан хөшгийг хийхдээ гадаргын ус ашиглажээ. Ингэхдээ гадаргын усыг хэд хэдэн удаа шүүх шүүлтүүр ашиглаж байгаа аж. Бусдаар бол нэг турбин гүйлгээд түүгээрээ ус соруулан хэдэнтээ цоолоод голруу цутгаж байгаагаас ялгаа алга гэж иргэд үзэж байна. Харин 70 сая төгрөг үүнд орсон гэдэг дээр итгэх хэн ч алга. 
 
Хамгийн ноцтой нь 70 саяар хэмжигдэх "Цоолтуурын ус" Сонсголонгийн гүүр гэхчилэн цаашид хэд хэдэн газар хийгдэх сураг сонстож байна. Сонгууль дөхсөн энэ үед сонгуулийн мөнгөө босгох башир арга гэж иргэд эл үйлдлийг дүгнэж байна. 


 
ene.mn С.Мөнх-Од 

Санал болгох

Сэтгэгдэл

top