|

Мөнгөө зөв зарцуулах нь бидэнд яагаад чухал вэ?

zulaa 2020/04/17 554 0

Мөнгөө зөв зарцуулах нь бидэнд яагаад чухал вэ?

 

"Саяхан цалин буусан ч нэг л мэдэхэд дуусчихсан, гэхдээ яг юунд зарцуулснаа бодоод олдоггүй, нэн шаардлагатай зүйл лав аваагүй бололтой. Сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаж гэнэтийн худалдан авалт хийсэн учраас энэ сарын байрны мөнгөө төлж чадахааргүй болчихлоо, зээл авахаас. Энэ сар хадгаламжиндаа орлого хийж дахиад л чадахгүй нь, дараагийн удаа л яг хийе.”
 
 
 
Танд хэзээ нэг цагт эдгээр асуудлууд тохиолдож байсан уу? "Тийм” гэж хариулсан бол та санхүүгээ төлөвлөх шаардлагатай болжээ. Санхүүгээ хянахын тулд өдөр тутмын орлого зарлагаа гараар тэмдэглэх, аппликэйшн хэрэглэх зэрэг аргуудыг ашиглаж болох ч аль аль нь тухай бүрт нь бичиж оруулах ёстой, ажиллагаа ихтэй учраас аппликэйшн нээгээд л орхисон тохиолдлууд элбэг.
 
 
 
Тиймээс та өөрөө ч биш, таны өмнөөс санхүүгийн төлөвлөлтийг автоматаар хийж, хувийн санхүүгийн туслахын үүргийг гүйцэтгэх "Миний санхүү” цэс санхүүгээ төлөвлөх хүсэлтэй хүн бүрийн заавал хэрэглэх ёстой үйлчилгээ юм. Голомт банкны Интернэт банк, Смарт банк аппликэйшны энэхүү хялбар, үнэ төлбөргүй үйлчилгээг хэрхэн ашиглахыг харцгаая. 
 
1.  "Миний санхүү” цэс рүү ороход таны сар бүрийн орлого, зарлага, юунд хичнээн төгрөгийг зарцуулсан зэрэг бүхий л санхүүгийн мэдээллийг ангилж харуулаад зогсохгүй өнгөрсөн сарынхаас зарцуулалт хэдэн хувиар өссөн, буурснаа мэдэж, хэрэггүй зарцуулалтаа танаж, мөнгөө хэрэгтэй зүйлдээ хадгалж, ирээдүйд хүссэн зүйлдээ зарцуулах боломжтой болно. Жишээ нь би өнгөрсөн сард гадуур хооллоход 149,000₮, таксинд 35,000₮, нийт 184,000₮ зарцуулжээ. Тиймээс энэ сард гэртээ хоолоо хийн ажилдаа авч явж, дулаарч байгаа учраас ажил гэрийн хооронд алхаж байхаар шийдлээ. Ингэснээр би зөвхөн энэ 2 төрлийн зардлыг танаснаар сар бүр 184,000₮ хэмнэж, хуримтлалдаа хийх боломжтой болсон. Амархан байгаа биз? 
 
2. Төлөвлөөгүй гэнэтийн худалдан авалт хийх нь биднийг багагүй санхүүгийн хүндрэлд оруулдаг. Тиймээс энэ сард зардлаа хуваарилан боломжит мөнгөн дүнгээрээ төсөв үүсгэн түүндээ тохируулж зарцуулалтаа хийхээр шийдлээ. Ингэснээр хувийн санхүүгийн туслах үүсгэсэн төсвөөсөө хэтрүүлэн зарцуулалт хийж байгаа эсэхийг бидний өмнөөс хянаж, юун дээр төлөвлөснөөсөө илүү зардал гаргаж байгааг анхааруулж байдаг. 
 
3. Зөвхөн хувийнхаа төдийгүй, хамтарсан төсөв үүсгэн гэр бүлийнхээ өрхийн төсвийг ч мөн хамтдаа хянаарай. Хамтарсан төсөвт хэдэн ч хамтрагч нэмэх боломжтой ба нэр болон регистрийн дугаарыг нь оруулахад л автоматаар хүсэлт илгээгдэнэ. Санхүүгээ хамтдаа хянаж, хэрэггүй зардлаа танан зохистой хэрэглэх илүү амархан болжээ. 
 
 
Олон улсад "Personal Finance Management” /PFM/ гэж нэрлэдэг энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд санхүүгээ удирдах хялбар хэрэгслийг бий болгон, санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөвлөх байдлаар ажилладаг хиймэл оюун ухаанд суурилснаараа онцлог болжээ. Өөрийнхөө санхүүгийн эзэн нь байж, санхүүгээ удирдаарай. 
 
Смарт банк аппликэйшнийг татахыг хүсвэл https://digital.golomtbank.com/product/ дарна уу. 

Санал болгох

Сэтгэгдэл

top