Мөн гэр хорооллын айл өрхүүдээр явж галын аюулгүй байдлыг шалгаж буй энэ нөхцөлд мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлага, зөвлөмжийг мөрдөхийг санууллаа.
Түүнчлэн бага насны хүүхэдтэй эцэг, эх өрх гэрийн аюулгүй байдал буюу ялангуяа хүүхдээ тэвэрч байх үедээ халуун, хоол цайгаа хутгахгүй, хийхгүй байх, ширээний бүтээлгээс хүүхдүүд татаж ширээн дээрх халуун хоол, хүнснийг өөр лүүгээ татаж түлэгддэг тул ямагт болгоомж, сэрэмжтэй байхыг анхааруулсан.
Мөн цахилгааны утас, халуун зуух, индүү, халуун тогоо зэрэг хүүхдийн хамгийн их гэмтдэг зүйлсийн аюулгүй ажиллагааг байнга хянаж байх хэрэгтэй гэж ОБГ-аас мэдээллээ.
Ташрамд дурдахад, сүүлийн гурван жилд улсын хэмжээнд 68 хүүхэд гал түймэрт өртсөн бөгөөд 38 нь нас барсан аж. Тиймээс хорио, цээрийн дэглэмтэй энэ үед эцэг эх, асран хамгаалагчид үүрэг, хариуцлагаа ухамсарлаж анхаарал болгоомжтой байхыг дахин сануулж байна.