Мөн түүнчлэн 2019 оны 5 сарын 5 -ны өдөр 1 нас, 3 нас гарантай 2 хүүхэд цонхны тавцан дээрээ гарч унах гэж байхад нь Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран аварчээ. Иймд бага насны гэлтгүй хүүхдүүддээ анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэхийг дээрх газруудаас сэрэмжлүүлж байна.
Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналттгүй гэртээ ганцааранг нь үлдээж эрсдэлд оруулдаг. Бага насны хүүхдээ гэртэй ганцааранг нь үлдээснээр гал түймрийн аюул үүсэх, өндрөөс унаж бэртэх, мөн ус буцалгагч, шарах шүүгээ зэргээс болж түлэгдэх, гэмтэх, өндөр хүчдэлд цохиулах мөн зарим тохиодолд том хэмжээний хөргөгчинд орж тоглож байгаад эрсэдсэн асуудал хүртэл гарч байсан гэдгийг албаны хүн хэлж байна. Тиймээс бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй орхихгүй байх, цонх салхивчныхаа аюулгүй байдлыг сайтар хангахыг Орхон аймгийн онцгой байдлын газар болон цагдаагийн газраас анхааруулж байна.
Эх сурвалж: ETCITY.MN