|

Ухань хотод тээвэрлэлт хийсэн иргэнийг тусгаарлалаа

mart 2020/02/06 526 0

Орхон аймгийн Онцгой комисс хуралдлаа. Өнөөдөр Орхон аймгийн Мэндцэцэн өрхийн эрүүл мэндийн төвд 13 цаг 40 минутын орчимд иргэн У нь халуураад байна гэсэн шалтгаанаар ханджээ.

Үзлэгийн явцад 36 хэмийн халуунтай буюу хэвийн байсан аж. Эмчтэй ярилцах явцад иргэн У нь БНХАУ-ын Ухань хотод тээвэрлэлт хийсэн тухай мэдээлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Ухань хотод 10-аас дээш хоног ажиллаж, амьдарч байсан бол сэжигтэй гэж үзэн тусгаарлана гэсэн зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудад мэдээлсэн байна. Үүний дагуу аймгийн Онцгой комисс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эрчимжүүллээ. Иргэн У нь ямар нэгэн зовиургүй байгаа бөгөөд шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д илгээгээд байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. У нь Булган аймгийн харьяат 25 настай эрэгтэй юм. Тэрээр Замын-Үүдийн боомтоор нэгдүгээр сарын 31-нд нэвтэрч Орхон аймагт энэ сарын 4-нд иржээ. Эрүүл мэндийн байгууллагууд асуумжаар холбогдох мэдээллийг цугуулж байна.

Ташрамд дурдахад, батлагдаагүй мэдээллийг түгээж олон нийтийг цочроохгүй байхыг Орхон аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top