|

Орхон аймагт Боом өвчин илэрсэн тул хязгаарлалтын бүс тогтоожээ

zulaa 2019/10/08 937 0

 

Орхон аймагт Боом өвчин илэрсэн тул хязгаарлалтын бүс тогтоожээ

 

Энэ сарын 1-нд Баян-Өндөр сумын харьяат 27 настай иргэн Х БОЭТ-д ханджээ. Тус иргэний зүүн гар нь хавдаж өндөр халуурсан тул Халдвартын тасагт шилжүүлж анхан шатны үзлэг, оношилгоогоор малаас хүнд халдварладаг боом өвчний сэжигтэй тохиолдол байжээ.

Иймд яаралтай тусгаарлаж шинжилгээний дээжийг Халдвар судлалын үндэсний төвд илгээхэд малын гоц халдварт боом өвчин гэсэн онош гарсэн байна. Тиймээс Баян-Өндөр сумын ЗДТГ, ОБГ зэрэг холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, эрсдэлийн үнэлгээ хийж хязгаарлалтын бүс тогтоох талаар Булган аймгийн Бугат сумын ЗДТГ-тай харилцан тохиролцжээ.

Иргэн Х Булган аймгийн Бугат сумаас уг халдварыг авсан тул ойр хавийн зургаан өрхийн 55 иргэнд эрүүл мэндийн үзлэг хийж ариутгал, халдваргүйтлийг эрчимжүүлжээ. Нийт 6274 м.кв талбайг ариутгасан байна. Иргэн Х-ийн биеийн байдал одоогоор сайн байна.

Боом нь хурц хордлогот нянгийн гаралтай өвчин юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

top