Уг хөтөлбөрийн төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Өвлийн спорт нь 30 гаруй төрөлтэй байдаг бол Орхон аймагт гүйлтийн цана, тэшүүр, хоккей, мөсөн шагайн спорт түлхүү хөгжсөн байна. Энэ онд л гэхэд мөсөн шагайн спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс Орхоны тамирчид алтан медаль хүртжээ. Иймд бусад спортыг нь жигд хөгжүүлэхийн тулд хөтөлбөр боловсруулжээ.