|

Орхон аймгийн ЗДТГ ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан өрөө нээлээ

mart 2019/10/08 785 0

Аймгийн ЗДТГ ажилчдынхаа хүүхдүүдийг ажлын цагаар түр хугацаагаар харах өрөө нээлээ.

Учир нь төрийн албан хаагчид бага ангийн хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь аваад албан өрөөндөө харах тохиолдол цөөнгүй гардаг тул үүнийг шийдвэрлэх зорилгоор хүүхэд өнжих төвийг нээсэн байна. Уг төв өглөө 08.00-18.00 цаг хүртэл нээлттэй бөгөөд хүүхдүүд тоглох, ном унших, хичээл хийх боломжтой юм. Энэ төв нь залуу эцэг эхчүүдэд хүүхдүүддээ санаа зовохгүйгээр ажлаа тайван хийх боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

Сүүлийн үед төрийн албанд залуу боловсон хүчин ажиллах нь нэмэгдсэн тул цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд өдөр 12-18 цаг хүртэл хүүхдээ өөрийн ажлын байрандаа байлгах эсвэл "Өдөр өнжүүлэх төв”-д төлбөртэй үйлчлүүлэх, гэрт нь ганцааранг нь үлдээх зэрэг асуудал тулгарч байгаа юм. Иймд ажилчдынхаа нийгмийн асуудал, ажлын байран дахь тав тух, ажлын бүтээмж зэрэг олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн байгууллага бүр боломжоороо ийм төв нээж ажиллах хэрэгтэйг гэж зарим алба хаагчид хэлж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top