МАН-ынхан УИХ-д үнэмлэхүй олонх болж, Засгийн эрхийг авсны дараа гишүүдийнх нь архидалт хавтгайран, сандал суудлын хэрүүл дийлдэхээ больж, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарч бүтэн жил болох гэж буй ч хэрэг нь шийдэгдэхгүй өдий хүрч байна. Энэ явдлын дараа Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ огцорч, хариуцлагаа хүлээсэн. Харин архидалт хавтгайрч, МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд нэгнийгээ зодож гэмтээсэн гэх дуулиан дэгдэхэд тус намын эрх бүхий албан тушаалтнуудын хэн нь хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмнө нь У.Хүрэлсүх сайдад өшиглүүлсэн хэмээх дуулианд холбогдож байсан бол өдгөө нэг гишүүнээ зодсон гэх асуудалд буруутгагдаж буй нь төрийн эрх бүхий байгууллагыг ямар хүн удирдаж байна вэ, бид ямар сонголт хийчих вэ гэсэн харуусал төрүүлэх боллоо.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn