|

Сайд Д.Цогтбаатар Франц улсын гадаад хэргийн сайдад захидал илгээлээ

batdorj 2019/04/17 454 0

 

 

Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд захидал илгээлээ.

Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар захидалдаа "түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан гашуун сургамжтай Монголын ард түмний сэтгэл зүрх энэ цаг мөчид та бүхэнтэй хамт байгааг хүлээн авна уу" гэжээ. Парисын дарь эхийнсүмийн барилгын ажил анх 1163 онд эхэлсэн бөгөөд 183 орчим жил үргэлжилсэн түүхтэй юм. Франц улсынтөдийгүй Европын шашин, соёлын билэг тэмдэг энэхүү сүмд жилд 13 сая гаруй жуулчид, сүсэгтэн олон зочилдог байсан юм.

 


Санал болгох

Сэтгэгдэл

top