Хэн нэгэн том бизнесмений халаасанд орчихсон юм биш биз дээ. Тухайлбал, "Мон эн ко” компанийг шүүх гуравдагч этгээдээр татсан. Гэтэл тус компани ямар нэг тайлбар, өгдөггүй, шүүхийн дуудсанаар ирдэггүй. Энэ том ордыг хувийн нэг компани эзэмшвэл тухайн газар нутаг сүйдэж, Монголын ард түмэн л хохирч үлдэнэ” гэж мэдэгдэж байлаа. Монголын таван чухал ордын нэг болох Хөшөөтийн уурхай хятадын мэдлийнх болсон нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, цагтаа МАХН-ын генсек явсан У.Барсболд тэргүүтэй хүмүүсийн үйлдэл гэдгийг мэддэг ч хуулийнхан шалгасан нэр зүүж орхисоор ирсэн.
Хөшөөтийн ордын тухай товчхон дурдахад Хөшөөтийн орд стратегийн ордод бүртгэгдчихсэн, У.Барсболд лиценз эзэмшигч байв. Уг ордыг анх 1979 онд хуучнаар ЗХУ-ын хөрөнгө буюу БНМАУ- ын хөрөнгөөр оросууд нөөцийг нь тогтоожээ. Оросын экспедиц үзэхдээ 200 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоосон. Хөшөөтийн ордын коксжих чанар нь 7000 кг.калпори.
Гэвч стратегийн ордод орох учиртай уг орд нэг л мэдэхэд 87 сая нүүрсний нөөцтэй болж, нөөцийг нь хэт багасгасан байдаг. Энэхүү нөөц яагаад гэнэт багасав гэдэг ч шалгахадаа хүрвэл бас л нэг ноцтой баримт. Тухайн үед Эрдэс баялгийн зөвлөлөөс бодит нөөцийг нь багасгаснаар барахгүй стратегийн ордоос хассан нь У.Барсболдын лобби байсан эсэхийг ч өнөөдөр тогтоож, уг ордын хувь заяаг шийдэх ёстой.
Р.Саруул