|

Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

tonshuul 2015/07/06 897 0

Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

 

БЭЭЖИН. /Xinhua/. Өдөрт 250 грамм жимс болон 500 грамм хүнсний ногоо хэрэглэхийг зөвлөсөн кампанит ажлыг Хятадын эрүүл мэндийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллага Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоотой хамтран өрнүүлж эхэллээ.

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэнд ба гэр бүл төлөвлөлтийн комиссын мэдэгдсэнээр, энэ кампанит ажлыг тус улсын хэд хэдэн хот, тэдгээрийн дотор нийслэл Бээжин, Шанхай, Гуанжоу болон Чөндуд өрнүүлж байна.

Тус комиссын албаны хүн У Лянюгийн хэлснээр, эрүүл бус хооллолтын улмаас хэт таргалж, илүүдэл жин болон архаг өвчинтэй болж байна.

Г.Доржханд МОНЦАМЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top