Хэвлэлийн хурлын үеэр Египетийн эртний түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах комиссын нарийн бичгийн дарга Мустафа Вазри "Бид гурван бунханаас нийт 50 гаруй мумми олсон. Тэдгээрийн заримыг ойролцоох агуулахад хадгалсан. Харин 40 гаруй мумми нь маш сайн хадгалагдсан байсан” хэмээн ярьжээ. Мөн хамтарсан археологийн багийн гишүүн, Миня их сургуулийн археологийн тэнхимийн профессор Ахмед Ата "Муммигийн гуян дээрх грек бичээсийг үзэхэд тус гурван бунхан нь ойролцоогоор 2000 гаруй жилийн түүхтэй. Тухайн үеийн элит давхаргын гэр бүлийнх байж магадгүй. Үүнээс гадна бунхан дотроос нохойны зургаан мумми олдсон” гэсэн байна.
С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com