|

н.НОМИН-ЭРДЭНЭ ДАТУК НАР МЭЙЛЭЭР ТАНИЛЦЖЭЭ

munkhod 2015/06/17 1860 227

н.НОМИН-ЭРДЭНЭ ДАТУК НАР МЭЙЛЭЭР ТАНИЛЦЖЭЭ

 

Малайзыг зорьсон Монгол эмэгтэйчүүд ихэвчлэн гэмт хэргийн золиос болж, амь насанд нь аюул занал учирдгийг Ш.Алтантуягийн хэргээс эхлээд хэд хэдэн тохиолдол батлан харуулаад байна. Авлига, хээл хахууль хэр хэмжээнээсээ хэтэрч, элдэв бусыг үйлдэгч нартай холбогдсон харь орны  хэн нэгэн эцэст нь монгол иргэд шиг байдалд ордог байна. Монгол эмэгтэй Малайзд хохирсон ээлжит үйл явдал энэ сарын 15-ны орой гарлаа. Малайзын цагдаагийн газраас мэдээлснээр Монгол бүсгүйтэй машинд сууж явсан 35 настай бизнесмэн залуу гэмт халдагчдын гол бай байсан байна. 

 

Үүний шалтгаан нь 35 настай бизнесмэн залуу болох Датук нь өмнө нь олон удаа гэмт хэрэг үйлдэж байсан ба түүнд өс санасан этгээдүүд байшин руу нь хэд хэдэн удаа халдаж байжээ. Мөн түүнийг заналхийлсэн мэссэжүүд утасруу нь олон удаа ирдэг байсан байна. 

 

Тиймээс монгол эмэгтэйн хохирсон халдлагыг Датукаас өшөө авах зорилготой байсан гэдгийг Цагдаагийн газрын төлөөлөгч нар батлан хэлж байгаа юм. 

 Хохирогч бүсгүйг Номин-Эрдэнэ гэдэг бөгөөд Датук гэх залуутай одоогоос 5 жилийн өмнө онлайнаар танилцсан байна. Номин-Эрдэнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс Малайзын цагдаагийн татгалзсан байна.Түүний биеийн байдал одоогоор тогтвортой байгаа бөгөөд цээж мөрөндөө 5 удаа бууны суманд өртжээ. Азаар бууны сум дотор эрхтнийг оноогүй учраас амь насанд нь халгүй гэж найдаж байгаа аж. 

  

  

 Хэргийн талаар эргэнсануулахад Даваа гарагт хоёр халдагч этгээд мотоцикль дээрээсээ тансаг зэрэглэлийн SUV машин луу олон удаа гал нээгээд зугтсан юм. 17.45 цагийн орчимд болсон хэргийн үеэр халдагчид 8 удаа гал нээсэн болохыг цагдаа нар мэдээлж байгаа. Халдагчид Датук буюу жолоо барьж явсан эрэгтэйг буудахыг хүссэн ч машин дотор явсан монгол эмэгтэйг 9мм-ийн гар буугаар 5 удаа оносон юм. Датук машинаасаа гарч ойролцоо байсан мотоциклиор халдагчдыг мөргөснөөр гэмт хэрэгтнүүд зугтсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top