|

Христийн сүмийн тэргүүн 35 сая доллар завшжээ

namuunaa 2015/10/29 1952 254

 Сингапур улс дахь нэгэн христийн сүмийг үүсгэн байгуулагч этгээд 35.5 сая ам.долларыг хувьдаа завшин эхнэрийнхээ дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсныг тогтоосон байна.

Христийн шашны "Сity Harvest” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн пастор Хонг Хээ болон бусад 5 ажилтныг хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах байсан 24 сая сингапур доллар (17 сая ам.доллар)-ын хөрөнгийг завшсан, мөн 26 сая сингапур доллар (18.5 сая ам.доллар) буюу анхны завшсан хөрөнгөө аудиторын шалгалтаас нуух зорилгоор ашигласан байсныг шүүхээс тогтоожээ. Хуулийг өндөр хэмжээнд сахиулдаг, авлигаас ангид тус улсад энэ төрлийн томоохон авлигын хэрэг гарах нь маш ховор үзэгдэл юм.

Ахлах шүүгч Сээ Кээ Онн-ын хэлснээр Хонг Хээ-г итгэл эвдсэн гэсэн 3 гэмт хэрэгт буруутай болохыг тогтоосон аж. Одоогийн байдлаар түүнд ногдуулах ялын хэмжээг хараахан мэдэгдээгүй ч итгэл эвдэх гэмт хэрэгт хамгийн ихдээ бүх насаар нь хорих ял, харин хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэмт хэрэгт хамгийн ихдээ 10 жилийн хорих ял болон торгууль ногдуулдаг юм.

Уг завшсан мөнгийг өөрийн эзэмшдэг дуу хөгжмийн компани болон шил үйлдвэрлэгч компанид шилжүүлж, дараа нь, одоогоор ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байгаа эхнэр Хо-гийн дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан аж. Сүмийн нөгөө 4 ажилтанг хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэсэн хэрэгт буруутгаж байгаа бол 5 дахь ажилтныг Хонг Хээгийнхтэй адилхан итгэл эвдсэн гэсэн гэмт хэрэгт буруутгасан байна. Эхнэр Хо нь Тайванд 5 цомог гаргасан ба 2003 онд АНУ-ын зах зээлд хэд хэдэн видеог ч гаргаж байсан юм. 2014 оны жилийн тайланд дурдсанаар уг сүмд ойролцоогоор 17500 хүн цуглаж, мөргөл хийдэг ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top