Ази,
Европыг хуурай газраар холбосон эртний түүхт хоёр замын нэг нь "Торгоны
зам”, нөгөө нь "Цайны зам” билээ. Аль алинд нь монгол жинчдийн
гүйцэтгэсэн үүрэг үлэмж их гэлцдэг. Хэрэг дээрээ энэ нь Хятадын өмнөд
нутгаас Европын төв хүртэлх олон мянган километр замаар усан замын
тээвэр, ердийн хөсөг, тэрэг чарга гээд бүхий л боломжийг ашиглан хятад,
монгол, орос наймаачид цай, торго мэтийн үнэтэй нандин барааг гар
дамжуулан Умард зүгрүү тээвэрлэх их ажил байсан юм. Хүн төрөлхтний
түүхэнд торгоны, цайны, хаш чулууны, давсны, дарсны гэх зэрэг худалдааны
олон олон зам байсан ч"Цайны зам” нь ачаа эргэлт, ач холбогдлоороо
зөвхөн "Торгоны зам”-ын дараа, хоёрдугаарт ордог байсан байна..
© 2016-2018 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэгч Aureola


