|

Хоёр хүүгийн нэгийнх нь цогцос олдлоо

munkhod 2015/06/12 1981 228

Хоёр хүүгийн нэгийнх нь цогцос олдлоо

 

Баян-Өлгий аймагт 15 настай хоёр хүү усанд осолдож амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан байдаг. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг "Их булан” гэдэг газар өнгөрсөн тавдугаар сарын 17-нд 15 настай, эрэгтэй А, 15 настай, эрэгтэй Х нар "Ховд” голын усанд осолдсон юм. Хөвгүүдийн цогцсыг хэрэг гарсан өдрөөс хойш хайсаар байсан бөгөөд өчигдөр нэгийнх нь цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг олжээ.  

 

15 настай А-ийн цогцосыг осол болсон  газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олсон байна.  Талийгаачын цогцосыг аймгийн цагдаагийн газарт болон ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Эрэн хайх аврах бүлгийн дарга, Онцгой байдлын дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан 4 албан хаагчын бүрэлдэхүүнтэй эрлийн бүлэг  нөгөө хүнийх нь цогцосыг үргэлжлүүлэн хайж байна гэж орон нутгийн эх сурвалж мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top