Сэтгүүлч С.Баттулгыг шүүх хурал өнөөдөр 13.30 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Сэтгүүлч С.Баттулга нарт холбогдох шүүх хурал энэ сарын 9-нд болох байсан ч хойшлогдсоор өнөөдөр товлосон юм.
Сэтгүүлчийг эх сурвалжийн хамт цагдан хорих шийдвэрийг дүүргийн шүүхийн шүүгч гаргасан бөгөөд өнөөдөр болох шүүх хуралд улсын яллагчаар Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал нар оролцох ажээ.