|

ЯПОН, АНУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАНА

namuunaa 2015/05/29 2095 226

Японы Батлан хамгаалахын сайд, генерал Накатани АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картертай бямба гарагт Сингапурт уулзаж, Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар хэлэлцээ хийнэ.

Өмнөд Хятадын тэнгисийн Спратли арлуудын ойролцоох арлууд дээр БНХАУ нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус арлуудыг БНХАУ болон Вьетнам, Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд өөрийн эзэмшлийнх хэмээн нэхэмжилдэг.

Өнөөдөр Сингапурт эхлэх Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын бага хуралд Накатани оролцох ажээ. Тэрбээр бага хуралд оролцохын хажуугаар бямба гарагт Эштон Картертай уулзана.

 

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх санал бодлоо Картертай харилцан солилцож, уг асуудлыг зохицуулах хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байгаагаа Накатани мэдэгджээ.

Бага хуралд оролцож байгаа Батлан хамгаалахын сайд нартай уг асуудлаар зөвшилцөлд хүрч чадна гэдэгт найдаж байгаагаа тэрбээр мөн илэрхийлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top