|

Өршөөлөөр суллагдсан этгээд цагдаа руу буу шагайжээ

saikhnaa 2016/01/07 1226 131

Өршөөлөөр суллагдсан этгээд цагдаа руу буу шагайжээ

 

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд хорих ангиудад ял эдэлж байсан 1700 хүмүүжигч суллагдаж, 1300 орчим хүмүүжигчийн ялыг хөнгөлсөн юм.

Харин төрийн уучлалд багтаж, суллагдсан зарим иргэд удалгүй дахин гэмт хэрэг үйлдэж, цагдаагийн байгууллагад саатуулагдаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг ч ЦЕГ болон ШШГЕГ-ууд баттай хариулт өгч байгаагүй.

Тэгвэл энэ талаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд дарга Б.Даваажав "Өршөөлийн хуульд хамрагдаж, суллагдсан иргэд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 26 хүн дахин гэмт хэрэг үйлдэж, хуулийн хариуцлага хүлээгээд байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд өршөөлөөр суллагдсан О гэх иргэн цагдаагийн алба хаагчийн буудахыг завдсан хэрэг гарчээ. Тэрбээр 2013 онд шүүхээс 3.2 жилийн хорих ял авч улмаар 2015 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр Өршөөлийн хуульд хамрагдсанаар эрх чөлөөтэй болсон нэгэн аж.

Хэрэг гарсан өдөр сэжигтэн О гэртээ хамтран амьдрагчаа зодож, цагдаагийн байгууллагад дуудагдан иржээ. Ингээд цагдаагийн алба хаагчийг шаардлага тавихад эсэргүүцэн улмаар скиз маркийн галт зэвсгийг цэнэглэхийг завдсан байна.

Түүний эл үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Б.Дэжид

Санал болгох

Сэтгэгдэл

top