|

Эмэгтэйг зодсон цагдааг ажлаас нь халж, цолыг нь хураажээ

namuunaa 2015/07/20 1983 231

Төрийн цагдаа гудамжинд нэгэн эмэгтэйг зодож, зүй бус байдал гаргаж байгаа бичлэг өнгөрсөн сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж "2015 оны зургадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт гарсан цагдаагийн алба хаагч Б нь албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн, байж боломгүй үйлдэл гаргалаа. Иймээс Цагдаагийн ерөнхий газраас тухайн эрх нь зөрчигдсөн иргэн болон ард иргэдээс албан ёсоор уучлал хүсч байна.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газарт уг асуудлаар албаны шалгалт явагдаж байна. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг алба хаагчид хариуцлага тооцно. Иргэний эрх чөлөөнд халдсан уг асуудлыг Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Авсан арга хэмжээ болон эрүүгийн хэрэг хэрхэн шалгагдаж байгаа талаар эргэн мэдээлэх болно" хэмээж байсан билээ. 

 

Тэгвэл ёс зүйн ноцтой зөрчил гарсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Э.Баасандоржийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг нь хураасан байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top