|

Амжилт, аз жаргалын оньсыг нээх 7 нууц

tonshuul 2016/04/02 13447 3787

 

Амжилт, аз жаргалын оньсыг нээх 7 нууц

 

Миний бие хурал цуглаан дээр шинэчлэл, манлайлал, мобайл технологийн ирээдүй гэх мэт олон сэдвээр илтгэл тавьдаг. Эдгээр хурал цуглаан дээр ихэвчлэн залуу хүмүүс надаас албан тушаалын зөвлөгөө авахыг хүсдэг. Би ч гэсэн залуу байхдаа тэдэнтэй адилхан байснаа санадаг юм. Цөөн хэдэн хүмүүсийн цэцэн ухаан миний сэтгэлгээ, үйл хөдлөлд ихээхэн нөлөө үзүүлсэн. Үүнд ямар нэг жор байхгүй гэдгийг санаарай. Гэхдээ та шаргуу, тэвчээртэй ажиллаж, оюун санааны хувьд нээлттэй байхад бэлэн байгаа бол мөрөөдөж байснаасаа ч илүү их зүйлд ч хүрч болно. Аз жаргал, амжилтанд хүрэх дараах 7 дүрмийг уншаарай.

 

  1. Суралц.

Та цаг үргэлж суралцаж байх хэрэгтэй. Зөвхөн хийж байгаа ажлаа биш, бизнес яаж хийхийг суралц. Компаний салбар нэгжийг судал. Өрсөлдөгчид тань ямар ялгаатай зүйл хийдгийг суралц. Технологи танай салбарт яаж нөлөөлөхийг судал. Суралцах хэв маягаа ойлгож мэд. Та танхимд суугаад суралцдаг уу? Эсвэл ном уншиж, мэдээ, түүх сонсож суралцдаг уу?

Сурч мэдсэн зүйлээ бодит амьдрал дээр хэр ашиглаж байгаагаа шалга.

Энэ нь өөрийгөө сайтар шүүн тунгаахад тусална.

 

2.Бие даасан сэтгэлгээг хөгжүүл.

Хүмүүсийн хэлж, хийж байгаа зүйлийг сохроор дагах хэрэггүй. Нөхцөл байдал, агуулгыг ойлгохыг хичээ. Боловсролын систем, их сургуулиудад ерөнхий ойлголтыг л заадаг. Гэхдээ амьдрал бол өөр. Таны үйл ажиллагаа, үйл хөдлөл нөхцөл байдал, агуулгаараа өөр өөр байдаг. "Яагаад” гэдэг асуултыг их асуу. Аливаа өгөгдөл, аргументыг хоёр талаас нь бодож, маргах чадварыг хөгжүүл. Ихэнх хүмүүс яагаад тухайн зүйлийг хийх вэ гэдгийг асууж, бодохгүйгээр амьдралаа үрдэг. Таньд түүнийг хийхгүй байх сонголт байгаа. Таньд байгаа бас нэг сонголт бол орлогоо өсгөхгүйгээр зардлаа өсгөхгүй байх. Энэ ойлголт таны оюунд шидтэй нөлөө үзүүлнэ. Хэрэв таны орлого ч тэр, зардал ч тэр өсөөд байгаа бол та хэн нэгнээс эсвэл амьдралын хэв маягийнхаа ямар нэг зүйлээс хамааралтай байна гэсэн үг. Энэ байдал нь бие даасан сэтгэлгээг хязгаарлаад байдаг.

Энэ асуулт өөрийнхөө хувь заяаг бүтээхэд тусална.

 

3.Ёсзүй, сахилга баттай байх.

Өнөөдөр намайг жаахан байх үеийнхээс ч олон зүйл хүмүүсийн анхаарлыг сарниулж байна. Намайг сургуульд байхад интернэт, гар утас, кабль ТВ байгаагүй. Эдгээр шинэ технологиуд бидний хувьд аливаа зүйлсийг хийхэд үр дүнтэй, тустай боловч нөгөө талаараа асар их анхаарал сарниулж, саад болж байгаа билээ. Зорилго тодорхой зам чигээ олж, дагаж мөрдөхөд шаардлагатай зүйл. Өнөө үед хувийн сахилга бат, ёсзүйгүйгээр ямар нэг зүйлд хүрэхэд үнэхээр хэцүү болжээ. Энэ бол миний өдөр тутмын амьдралын нэг жишээ. Би жил тутам нэг зорилго тодорхойлоод, түүнийгээ байн байн хянаж, гүйцэтгэлээ жилийн эцэст дүгнэдэг. Өнгөрсөн жил би өөрийнхөө хувьд –В үнэлгээ авсан.

Сахилга баттай байснаар та аливаа зүйлсийг амжилттай хийж, дуусгахад тустай.

 

4.Ямар нэг зүйлийг хийхээсээ өмнө өөр өөр олон зүйлийг оролдож үз.

Ганцхан ажил хийх хэрэггүй. Хэрэв та маркетингийн чиглэлээр албан тушаалаа эхлүүлсэн бол зөвхөн түүгээр явах хэрэггүй. Компани дотроо өөр өөр ажил үүргийг хий. Компани системийн хувьд хэрхэн яаж ажилладгийг ойлго, өөрийнхөө хувьд компаний өөр өөр хэсэгт ажиллаж байгаа хүмүүст зориулж ямар нэг зүйл хөгжүүл. Би шинэчлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, маркетинг, стратеги, санхүү, орлого, зардлын менежментийн чиглэлээр ажилласан. Салбар дундын энэ хандлагаар би цогц асуудлыг шийдвэрлэх, өөр өөр групп, бүлэг хүмүүсийг нэг зорилгод нэгтгэх хүсэл тэмүүллээ олж нээсэн.

Энэ арга таны онцгой сайн хийж чаддаг зүйлээ олоход тусална.

 

5.Сонирхолтой бол.

Олон төрлийн сонирхолтой бай. Хэрэв та технологийн салбарт ажилладаг, бас таны ярьдаг бүх зүйл технологи бол та олон хүний хувьд уйтгартай болно. Бид өнөөдөр амьд байгаадаа азтай байна. Зуун жилийн өмнө л гэхэд олон хүмүүс амьдрах, оршин тогтнохын төлөө санаа зовж, амьдралаа өнгөрүүлдэг байсан. Бусад хүмүүсийг сонирхож, тэднээс асуулт асуу. Хүмүүс өөрсдийнхөө тухай ярих дуртай байдаг. Дэлхий ертөнцөд болж байгаа сүүлийн үеийн мэдээлэлтэй бай. Эдийн засгийн эсвэл бусад чиглэлийн сэтгүүл унш. Хэрэв хүмүүс таны эргэн тойронд байх дуртай бол та олон нийтийн олон үйл ажиллагаанд оролцож болно шүү дээ. Энэ нь таньд шинэ боломжуудыг ч бий болгоно.

Энэ арга таныг бүхий л төрлийн хүмүүстэй харилцах чадварыг тань хөгжүүлнэ.

 

6.Прагматик бай.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд надад гарсан хамгийн том өөрчлөлт бол үзэл сурталчаас прагматик болж өөрчлөгдсөн явдал. Анхныхаа ажил дээр 72 зүйлийг буруу хийсэн гэсэн жагсаалтыг даргадаа хүргүүлж байв.Миний хувьд бүх зүйлээ засахыг хүсч, хичээж байлаа. Гэвч дарга маань учир мэдэх, боловсорсон, туршлагатай хүн байсан учир ажлаасаа азаар халагдаагүй. Аливаа зүйлийг харьцангуй сайжруулах нөхцлийн талаар бодож, нөлөөлж чадах зүйл дээрээ анхаарал хандуул. Хийх хэрэгтэй зүйлсээ эрэмбэл. Хийх маш олон ажил үргэлж байдаг. Гэхдээ бүх зүйлийг хийх гэж оролдох нь буруу. Бүхий л шийдвэрүүд боломжит сонголтуудын үйл ажиллагаа гэж хэлж болно. Та ямар нэг зүйлийг хийхээр шийдэх үед тухайн зүйл хийгээгүй өөр бусад зүйлийн өртөг зардал гэдгийг ойлго.

Энэ арга таныг зөв зүйл дээрээ төвлөрөхөд тусална.

 

7.Оюун ухаанаа сайжруул.

Амьдрал ямаршуухан байна даа? Мөнгө олоод л, түүнийгээ үрээд л байнга сэтгэл хангалуун байж чадаж байна уу? Та оршин байгаа нийгэмдээ, дэлхий ертөнцөд ямар хувь нэмэр оруулж байгаагаа бодоод үзээрэй. Ротари клуб болон өөр бусад нийгмийн байгууллагад нэгд. Бусдад туслах боломжийг бүү алд. Үгээ цэнэ. Хэлж ярьсан зүйлээ үргэлж хийж бай. Суралцсан зүйлээ бусадтай хуваалц. Философи унш. Урлагт сонирхолтой бол. Эргэн тойрондоо байгаа зүйлсийг улам сайхан болго. Дан ганц таны орлого, харагдах байдалд татагддаг, хайр нь түүнээс хамааралтай байхааргүй амьдралын зөв хань, түншээ ол. Би Леонарда Да Винчигийн амьдралын 7 зарчмыг баримталдаг.

Энэ арга таныг "Сайн” "Хүн” байхад тань тусална.

Санал болгох

Сэтгэгдэл

top